8o
Улаанбаатар хот
mobile menu

105 дугаар шуурхай албаныхан аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийжээ

2021-05-12 13:38:08

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Д.Энхбаяраа даргатай 6 дугаар бүлгийн алба хаагчид өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагаа явуулах зориулалтын хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажийг шинээр санаачлан хийлээ.

Мөн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх материаллаг баазыг бүрдүүлэх ажлын хүрээнд давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэх дасгал сургууль хийх зориулалтын дугуйн саадыг хийж бэлэн болгон үйл ажиллагаандаа ашиглаж байна гэж НОБГ-ын Аврах анги-105-аас мэдээллээ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment