МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.05.12, 19:00 цагийн байдлаар)
Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт вакцинжуулалтын идэвхжүүлэлт нэмэгдсэн. Орон нутгийн иргэдийг богион хугацаанд дархлаажуулж дуусгах төлөвлөгөөг гаргаад явж байна. Тиймээс та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Иргэдийг бүтэн тунгаа авснаас хойш 14 хоногийн дараа хөдөлгөөнд оролцоход PCR шинжилгээ нэхэхгүй байх зохицуулалтууд хийгдэж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 29,478 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1-р тунд 1.712.577 хүн хамрагдсан бол 2-р тунд 634.652 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтын 2 тунд хамрагдаад 14 хоносон иргэд хот хооронд зорчиход илүү хялбар болох учраас иргэд та бүхнийг ковидын халдвараас сэргийлж, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг урилаж байна.
Улаанбаатар хотод
- 1-р тунд-908.634 хүн (94.8%)
- 2-р тунд-483.578
Орон нутагт
- 1-р тунд-803.943 хүн
- 2-р тунд-151.074