Монгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэлтэй холбогдуулан Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна.