8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнөөдөр батлан даалтад гаргана

2021-05-14 12:58:00

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс буруутайд тооцож, 20-25 жилийн хорих ял оноосон.  20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл прокурорын уг дүгнэлтийг хэлэлцэх шүүх хурал боллоо.  Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй шүүх хурлаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ. Харин Ц.Амгаланбаатарыг үргэлжлүүлэн хорих аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл