8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний үйлдвэрийн дөрвөн ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ

2021-05-15 11:41:18

Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний /хонины толгой хуйхалж чанадаг/ үйлдвэрт суурилуулсан шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хийн баллоноос гал гарч үйлдвэрийн 4 ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Ослын газарт тус дүүргийн цагдаагийн II хэлтэс болон НМХГ хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хийн баллонт тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, аюулгүй байдлыг хангуулан хийн баллоныг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн рүү шинжилгээнд хүргүүллээ. Тус ослын байдалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл хийн баллонт тоног төхөөрөмжийн холболт угсралт, хангалт хариуцсан Дашваанжил ХХК, Горгаз ХХК-ийн холбогдох ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл