8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирлээ

2021-05-15 11:45:47

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 163 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Зүчи”, “Ворлд Монголиа” зочид буудалд тусгаарлана.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл