8o
Улаанбаатар хот
mobile menu

“Буянт-Ухаа” ОУНБ-ыг нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлыг хэлэлцлээ

2021-05-17 12:30:00

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын  үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээх шийдвэр гарсан.

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 7 дугаар хурал боллоо.

Хуралд ЗТХЯ, “Жайка” ОУ-ын байгууллага, ИНЕГ, ИНҮТ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 21 байгууллагын 39 гишүүн оролцлоо.

Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга, холбогдох ажлууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл