8o
Улаанбаатар хот
mobile menu

PCR шинжилгээний цэгүүдийг цэцэрлэг рүү шилжүүлжээ

2021-05-17 14:21:04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. PCR шинжилгээний цэгүүдийг цэцэрлэг рүү шилжүүлж буй талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт коронавирусийн халдварын 1,001 тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн нас барсан. Ингэснээр нийт барсан хүний тоо 214 болоод байна. Тусгаарлах байранд 3,009, ойрын хавьтал болон тусгаарлагдаж байгаа 8,431 хүн байна.

Эдгээрээс 240 хүн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдөр дархлаажуулалтын суурин 47, явуулын 10 цэгт 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 34,022 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. PCR  шинжилгээний байнгын болон явуулын зургаан цэг ажиллаж байгаа. Эдгээр цэгүүд сургууль дээр байрлаж байсныг цэцэрлэг рүү шилжүүлсэн” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл