8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Оюунболдын цолыг хурааж, унасан бөхчүүдэд нь цол олгож өгөхийг хүсжээ

2021-05-18 09:08:11

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг илгээжээ. Уг албан бичигтээ "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-нд гаргасан 08 тоот тогтоолоороо “...2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барих...” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч “...Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн...” мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment