8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Сургуулийн аврах шатнаас унаж амиа алдсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

2021-05-19 12:10:51

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “97-р сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй нь тус сургуулийн 3 давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл