8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна"

2021-05-19 12:13:23

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны үеэр "Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна" хэмээн ярилаа.

Тэрээр "Тавдугаар сарын 10-ны байдлаар 3944 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийнх нь 15 хувийг нь төлж, иргэн түүнийгээ ипотекийн зээл дээрээ нэмж төлөх талаар ярилцаж байна.Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл