8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гансүх хорихоос ерөнхийлөгчид хандан захидал илгээлээ

2016-04-04 12:59:00

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбумыг шамшигдуулсан хэргээр ял сонсоод байгаа Л. Гансүх Ерөнхийлөгчид хандан захидал илгээлээ. Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

 Тэгвэл Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичжээ. Тэрбээр захидалдаа 

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГ-ын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн атг, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон Түүгээр ч зогсохгүй ЗГазар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья.

 

Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгэгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

 

Иргэн Л.Гансүх 2016.03.30

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Элбэгдоржийг огцруулж идсэн уусныг нь хурааж авах цаг болсон. Монголын # 1 баян болсон. Хүүхдүүд нь Зайсангийн хамгийн үнэтэй хорооллуудад амьдарч байна. Асар өндөр төлбөртэй Америк сургуульд сурцгааж байна. Ямарч бизнес эрхэлж байгаагүй Элбэгдоржийн цали
2016/04/05 103.17.108.42
zzz
yaliig edelj duusgah bolno gesen baina, buruutai l um baina, Hereg hiigeegui hyn hezeech yaliig edelj duusgana gehgui
2016/04/04 103.17.108.42
Zochin
Hvniig arail dendvvleh um aa odoo togtwortoi ger bvltei hanilaad 15 jil tvvnees deesh ger bvl bolson tim hvmvvsiig UIH dewshvvlj baimaar umaa har olon awgai solison garuud olon awgaigaa goeh geed hamag ulsin mungiig hulgailj bna Geree zasaad Toroo zasaa g
2016/04/04 103.17.108.42
Залуу нас
Ардчиллын эхэн үед Залуу лидер клуб гээд хэсэг залуучууд их нийлдэг байсан, тэдэн дундаа Гансүх мэдлэгтэй, боловсролтой, архи тамхи, хүүхэн шуухан гээд байдаггүй хамгийн гайгүй даруу залуусын нэгэн байсан.
2016/04/04 103.17.108.42