Улсын начин Э.Энхбатыг ухаан орсон гэж зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлсэн. Тэгвэл бид ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулга мэдээлэл авлаа.
Улсын начин Э.Энхбат ухаан орж нүд нээсэн нь үнэн ч, ярьж, хөл гараа хөдөлгөж чадахгүй байгаа гэнэ. Түүний тархины гол багана гэмтсэн бөгөөд эргээд хэвийн байдалдаа ороход тун хэцүү аж.
Түүний эхнэр Б.Нандинцэцэг найздаа энэ талаар хэлэхдээ: Ухаан орсон нь үнэн. Гэхдээ ярьж, хөл гараа хөдөлгөж чадахгүй байгаа. Тархины гол багана гэмтэлтэй гэсэн. Энэ нь бүх зүйлээ удирддаг, нэг ёсондоо тархины зүрх юм билээ. Нэг гэмтвэл дахин сэргэх боломжгүй гэсэн"гэж мэдээлэв. Мөн Н.Түвшинбаяр аваргын эхнэрийг БНСУ-д очоогүй. Биеийн байдал нь хүнд хэвээрээ байгаа гэжээ.