8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо иржээ

2021-05-20 12:00:00

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлалаа.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл