Иргэн Д.Совд өчигдөр “ЭЕШ өгөх гэж байгаа 16, 17 настай хүүхдүүдэд хүчээр вакцин хийж байна “ хэмээн БШУЯ-нд шаардлага хүргүүлсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр 18.00 цагийн орчимд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан руу хутгатай дайрчээ.
Энэ талаар сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.
Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна.
Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” гэжээ.