8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс НЭЭГДЭЖ буй үйлчилгээнүүд

2021-05-22 11:30:28

УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс буюу өнөөдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд:

– Зах худалдааны төвүүд
– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
– Зочид буудал
– Амралтын газар
– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.

Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж, ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн “Covid 19- Verify” аппликейшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.

Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа бөгөөд биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Хэрэв та өөрийн бөөрийг 780,000 доллараар зарахыг хүсвэл манай албан ёсны имэйлийг дараах хаягаар холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM
2021/05/22 197.210.64.101