Төв аймгийн Эрдэнэ суманд өчигдөр 10 цаг 46 минутаас бороо орж эхэлсэн байна. Улмаар цасан туйлаадас, аадар цас орж, тэнгэр дуугарч, нойтон цас болон цас орж орон шуурга, цасан шуурга шуурч 9.5 мм тунадас өгч цасны дундаж зузаан 8 см болжээ. Тодруулбал, нэг өдөрт 8 үзэгдэл ажиглагдлаа гэж Эрдэнэ сумын цаг уурын харуулаас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 07 цагийн байдлаарх цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна.