8o
Улаанбаатар хот
mobile menu

“Өртөө” кино тун удахгүй нээлтээ хийнэ

2016-04-04 14:27:00

Өртөө уран сайхны кино энэ сарын 8 нд Тэнгис , Хүннү , Гэгээнтэн , Соёмбо кино театруудад нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий найруулагчаар Б. Чингүүн ажилласан ба энэ кино нь долоо дахь бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн бүтээл юм. Жүжигчиг хариуцсан найруулагчаар Д.Бямбацогт ажилласан бөгөөд, давхар уг кинонд жүжигчнээр  ажилласан байна. Киноны гол дүрүүдэд Б. Батзаяа , Б. Хулан тоглосон бөгөөд энэхүү кино нь 18-р зууны хайр дурлал , тэдэнд тохиолдсон олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулхыг харуулах төдийгүй өөр хувь тавилан , өөр  нөхцөл байдлын тухай өгүүлэх  онц сонирхолтой кино юм. Киноны дуу болох “Алсад Ойрхон” дууг МУГЖ Б. Сарантуяа дууг амилуулсан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment