8o
Улаанбаатар хот
mobile menu

Францаас хөөгдөж буй монгол охины төлөө сургуулийн захиргаа нь гарын үсэг цуглуулж байна

2021-05-26 09:49:41

Францын “Lycee Jean Monnet” сургуульд суралцдаг 19 настай О.Энхжин хэмээх оюутан дөрөвдүгээр сарын 1-ны өдөр гэртээ харихаар явж байгаад цагдаа нарт шалгагджээ. Тэрбээр цагдаа нарт Монголын паспортаа шалгуулсан ч Францад оршин суух зөвшөөрөлгүй байсан аж. О.Энхжин бүтэн нэг өдрийг цагдаагийн хэлтэст өнгөрүүлж, дараагийн өдөр нь гарч ирэхдээ паспортаа хураалгажээ. Албаны газраас түүнийг Франц улсаас аль болох хурдан гарахыг шаардсан аж.

Энэхүү явдлыг эсэргүүцэн “Lycee Jean Monnet” сургууль “Change.org”-д гарын үсэг цуглуулж, тус сургууль оршдог мужийн захиргаанд захидал бичжээ. Одоогийн байдлаар “Change.org” сайт дээр үүсгэсэн хуудаст 1969 хүн дэмжин саналаа өгсөн байна.

Та тус хуудас руу очихыг хүсвэл энд дарна уу.

О.Энхжин 2014 онд ээж дээрээ очихоор Франц улсыг зорьжээ. Түүнээс хойш Францад суралцаж буй бөгөөд одоо “Lycee Jean Monnet” сургуулийн төгсөх ангид суралцдаг байна.

Тус сургуулийн зүгээс бичсэн захианд “Бид таныг О.Энхжинг Францын газар нутгаас гарахыг шаардсан тушаалаа цуцалж түүнд энд оршин суух зөвшөөрөл олгохыг уриалж байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
зөвшөөрлөө авахгүй дээ. Зөвл дөө
2021/05/26 202.9.40.15