Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлогч иргэн Л /61 настай, эрэгтэй/ 15 метрийн цооногт унаж газар дээрээ нас барсан хэрэг гарчээ. Мөн цооногт байсан иргэн Б /47 настай, эрэгтэй/-ын биеийн байдал маш муу байсныг Онцгой байдлын газрынхан аварсан байна. Тус аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг иргэн Л-ийн цогцсыг ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн, иргэн Б-г Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын түргэн тусламж авч явсан байна.
Нэг иргэн цооногт нас баржээ
2016-04-04 15:41:00