8o
Улаанбаатар хот
mobile menu

"Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай"

2021-05-26 10:40:09

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н өнөөдөр тохиож байна.Энэ өдрийг Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнуудад тэмдэглэдэг.  Сүсэгтэн олон  энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж, баярлуулж, баясгаж болохын дээр  ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа тусалж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээжээ. Энэ өдөр 10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл