8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна"

2021-05-27 11:01:21

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралджээ. 

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 223 улсыг хамарч, нийт 167.5 сая хүн халдвар авч, 3.4 сая хүн нас барж, 148.5 сая хүн эдгэрсэн болохыг тэрбээр дуулгав. Монгол Улсад уг халдвараар 53.734 хүн өвчилсөн, үүний  46.748 эдгэрч, одоогоор 4243 иргэн клиникт хэвтэн эмчлүүлж буй байгаа гэв. Нийслэлд 3761, орон нутагт 482 иргэн тус тус эмчлүүлж байгаа юм байна.

    Дээрх иргэдийн 2209-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1403 нь хүндэвтэр, 509 нь хүнд, 122 иргэн нэн хүнд байгаа гэлээ. Коронавируст халдварын улмаас нийт 266 иргэн (коронавируст халдвараар 253, бусад хавсарсан шалтгаанаар 13) нас барсан.

    Үргэлжлүүлэн Шадар сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 2.067.292 иргэний 1.812.265 иргэн I тунд хамрагдсан нь 88.9 хувь байгаа бол 667.323 иргэн II тунд хамрагдсан байгаа гэдэг мэдээллийг өглөө. Вакцинжуулалт 40.2 хувьтай байгаа гэдэг мэдээллийг өгөөд орон нутаг дахь вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

    Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах 953.058 иргэний 942.157 нь өнөөдөр вакцинд хамрагдсан байгаа бол орон нутаг дахь вакцинд хамрагдах 1.114.234 иргэний 895.716 нь эхний тунгаа хийлгээд байгаа гэлээ. Нийслэлд 614.728 иргэн, орон нутагт 215.483 иргэн вакцины II дахь тунгаа хийлгэсэн мэдээллийг танилцууллаа.

    Вакцинжуулалтын энэхүү дүнг бусад улс орныхтой харьцуулахад нийт иргэдийн 72 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгааг хэлсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл