8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх орондоо ирэх иргэдээс вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй

2021-05-27 13:14:38

Гадаадаас эх орондоо ирж буй Монгол Улсын иргэнд заавал коронавирусний вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй.Тодруулбал, Монгол Улс хилээ ирэх сарын 1-нд нээхээр төлөвлөж байна. Хил нээсний дараа ирэх иргэдэд коронавирусний вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр холбогдох албанынханд үүрэг болгожээ. Мөн хил нээх үед хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгснийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл