8o
Улаанбаатар хот
mobile menu

Увсад COVID-19-ийн таван шинэ тохиолдол батлагдсан тул аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав

2021-05-28 09:33:53

Увс аймагт коронавируст халдварын таван шинэ тохиолдол бүртгэгджээ. 

Уг тохиолдлуудын тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан 2021 оны тавдугаар сарын 28-ны өглөө 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг мөн хориглов.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл