8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар илэрлээ

2021-05-30 13:45:45

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 836 нь Улаанбаатар хотод, орон нутагт 54, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57512 боллоо.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 272 болж байна.

  • 32 настай эрэгтэй
  • 37 настай эмэгтэй
  • 71 настай эрэгтэй
  • 83 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 434 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 49754 болов.

Биеийн байдал хүнд 486 , маш хүнд 122 хүн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
вакцин үйлчилж байна уу?
7800 аас 891 нь ковидтой гарлаа гэдэг их өндөр тоо. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 12 хувь нь ковидтой гарч байна. ХАМГИЙН гайхалтай нь нийт вакцинд хамрагдагсадын эзлэх хувь нэмэгдээд байхад өвчлөл
2021/05/30 66.181.185.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment