8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мянганы төмөр зам” Сэлэнгэ аймгийн хөгжилд чухал гэдгийг иргэд онцоллоо

2021-05-30 14:22:00

 МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.  Сэлэнгэ аймгийн хувьд байгалийн баялаг, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх боломж бүрдсэн гол бүс нутаг билээ.  Өөрийн гэсэн нэрийн брэнд бүтээгдэхүүнээрээ бусад аймаг, улсдаа танигдсан гэж хэлж болно. Үр тариа, төмс хүнсний ногоо, байгалийн зэрлэг жимс, хмелийн талх, зөгийн гаралтай бүтээгдэхүүн, ургамлын тос, годон болон арьсан гутал, модон эдлэлээрээ алдартай.

Тэгвэл нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн  “Хөдөө нутаг, хөгжлийн тулгуур” бүлэг заалтад бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх,  шинэ үзэл баримтлалаар дэмжих хууль санаачилна. Баруун болон хангайн, төвийн, зүүн бүс бүрд үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн төв бүхий “Үндэсний кластер”-ууд байгуулах, чөлөөт бүсүүд хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллахаар  тусгасан.

Уулзалтын үеэр тариаланчид, хувиараа бизнес эрхлэгчид бүсчилсэн хөгжлийг дэмжих хуулийг чухалчилж, аймгийн хөгжилд томоохон түлхэц болно гэдгийг хэлж байлаа. Хүнсний нарийн ногоо, жимс, зөгийн аж ахуйг олон улсад гаргахад “Мянганы төмөр зам” төсөл ихээхэн чухал болохыг онцолж байв.  Түүнчлэн манай улсын ууган үүлдэр “Сэлэнгэ” үхрийг Монгол Улсын шилдэг 99 брэндийн нэг, манай орны мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгэн ололт хэмээн тодорхойлдог. Байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдрах чадвар өндөр, ашиг шим их, уламжлалт мал маллагааны аргаар өсгөн үржүүлэх боломжтой гэж малчид, мэргэжилтнүүд дүгнэдэг.

Мал аж ахуйг эрчимжүүлэхийн төлөө зорьдог хүмүүсийн тусламжтайгаар ОХУ-аас  грефорд, казахын цагаан толгойт үүлдрийн 200 гунж, 20 бух авчирч, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн суманд махны чиглэлийн үхрийн үржлийн аж ахуйд байршуулаад тэндээсээ Сэлэнгэ аймгийн Хушаат, Булган аймгийн Сэлэнгэ суманд эхний ээлжинд хээлтүүлэгч бэлтгэхээр ажилласан нь өдгөө үр дүнгээ өгч байгааг хэлж байна. Мөн “Гацуурт”, “Газар агро” зэрэг мал аж ахуй, газар тариаланг хослуулан эдийн засгийн үр өгөөжийг хүртэж байгаа томоохон компаниуд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Ц.Цэнгэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл