8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7773 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2021-05-31 11:40:31

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7773 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 95 хувь буюу 3255 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 2 хувь нь гомдол, 9 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 47 % буюу 3,690 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 230,017 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 148,733 буюу нийт дуудлагын 65 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсалтай
УОК той холбоо барих их хүнд юм байна лээ. НЭГ их зантай хүмүүс хариу өгдөггүй юм байна лээ.
2021/06/01 66.181.185.220