Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж байна. Баялагтаа эзэн Монгол уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа тэрбээр:
-Хөгжил дэвшил, тусгаар тогтнол бол ард түмний эв нэгдэл дээр тогтоно. Бид байгалиа, гол мөрнөө хамгаалах хэрэгтэй гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.
Төв аймгийн иргэд "Монгол хүн баялагтаа эзэн болох нь зөв. Байгаль орчноо хамгаалж, ирээдүйдээ өгөх нь зөв. Хэлсэн хүрч, амласнаа хэрэгжүүлнэ гэж бодож байна" хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлж байв.
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб