Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амрах учир автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Дугаарын хязгаарлалт нь бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй журамтай.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Хүүхдийн баяр"-ын өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан билээ.