Тэртээ 1925 онд Швейцарийн Женев хотноо Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Нийт энхрий бяцхан үрсдээ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
Айл бүхэн жаргалтай, үрс бүр элэг бүтэн, амар амгалан, эрүүл энх өсөн торних болтугай.