8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОВД: Ажиглах байранд байсан хүүхдүүдийн 3 дахь шинжилгээгээр халдвар илэрлээ

2021-06-02 15:12:24

Тусгаарлан ажиглах байранд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ

Ховд аймаг дахь коронавируст халдварын нөхцөн байдлын мэдээ /2021.06.02/

2021 оны 06 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 75 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 81 сорьцод PCR шинжилгээ тус тус хийсэн байна.

Халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 271 боллоо. Үүний 248 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.

Тодруулбал, Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ХОВД ИХ СУРГУУЛЬ/-нд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.02/ байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн 2 хүүхдийг өнөөдөр /2021.06.02/ “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.02-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад-8, гэрийн ажиглалтад-466 иргэн байна.

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Guest
Хотод байдал хүнд байна гэж МАН- ы судалгаа гарсан гэсэн. Ялангуяа залуус хотод ч хөдөөд ч Энхбатыг шууд дэмжиж байна гэсэн тандан судалгаа гарчээ. Гадаадад санал өгсөн хүмүүс Энхбатыг дэмжжээ.
2021/06/03 139.5.218.77