8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүхэн жорлонд унасан дөрвөн настай хүүг эсэн мэнд гаргажээ

2021-06-04 11:08:12

Нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 километр зам туулан очиход иргэн 4 настай, эрэгтэй хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байжээ.

Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл