8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт коронавирусийн халдвар авчээ

2021-06-05 10:52:00

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэднийг тусгаарласан байгаа аж.Нэр дэвшигч өчигдөр Булган аймагт уулзалттай байсан боловч уулзалтаа цуцалж яаралтай онгоцоор хотод ирж шинжилгээ өгсөн байна. Нэр дэвшигч Д.Энхбат энэ талаар өөрийн сошиал хаягтаа "Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест Эерэг гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй бна. Тусгаарлагдав. Бид Синофарм тариулсан бсан. Эхнийхийгээ. Хоёрдахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад явж байсан юм" гэжээ.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
энхбатаа дараа дахин ерөнхийлөгчид нэр дэвшээрэй төрд шинжлэх ухааны эрдэмтэд л ажиллах ёстой онолын хувьд шүү дээ чамайг дэмжинэ
2021/07/07 202.21.97.90
Зочин
Юун ч муухай мэдээгээр эхлэдэг юм бэдээ
2021/06/06 150.129.140.32
  • Recent
  • Most Read
  • Most Comment