8o
Улаанбаатар хот
mobile menu

Вакциныг эсэргүүцэж байсан нэр дэвшигч Д.Энхбат халдвар авсныхаа дараа шинжлэх ухаанд итгэгч болж хувирав 

2021-06-05 18:25:48


  Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авч, тусгаарлалтад орсон талаараа Улсын II төв эмнэлгээс  мэдээлэл хийлээ. Түүний хувьд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй байсан. Тавдугаар сарын эхээр эхний тунгаа хийлгээд сурталчилгааны ажилдаа орсон юм байна.  Халдвар авснаа Эрдэнэтээс Булган явах замдаа мэдэж, олон нийтийн уулзалтаа цуцлан Улаанбаатарт иржээ. 
Тэрбээр “Миний биед ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна. Эхнэрийнхээ хамт тусгаарлалтад байна. Би шинжлэх ухаанд итгэж байна. Ямар нэгэн эмчилгээ хийхгүй байгаа. Анх сурталчилгаанд явахдаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан. Тэгэхээр би орон нутгаас халдвар авсан. Халдвар тараагаагүй. Надад хоёр сонголт байсан. Эхнийх нь вакциндаа хамрагдаагүй гээд сонгуулийн уулзалтаа хийхгүй байх. Энэ сонголт бол сонгуульд оролцоогүйтай адил. Тиймээс би эрсдэлээ үүрээд явсан” гэв. 
Нэр дэвшигч Д.Энхбат  Монголд халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоон вакцины гэрээ хэлэлцээр хийж эхлэхэд “Вакцинд эрт итгэж болохгүй, вакцины хор уршиг их” хэмээн сошиал орчинд жиргэж олон нийтийн толгойг эргүүлж байсан хүн. Вакцин хийгээд эхлэх үед ч хор уршгийн талаар сошиал орчинд бичиж, хүмүүсийг “харзнах хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Харамсалтай нь тэрбээр өнөөдөр “Эмнэлгийн цонхоор би шинжлэх ухаанд итгэдэг хүн. Итгэж байна” гээд зогсож байх.  Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй бол вакцин хийлгэхгүй, олон нийтийн толгойг угаасан хэвээр жиргэж суух байжээ гэж харагдаж байна. 
Сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж буй ХҮН намын дарга  Т.Доржханд “Манай нэр дэвшигч ард түмнийхээ дунд явж байгаад халдвар авлаа. Тиймээс манай нам албан уулзалтуудаа зогсоож байна. Гэхдээ цахимаар сонгуулийн сурталчилгаагаа явуулж, нэр дэвшигчдийн мэтгэлцээнд манай нэр дэвшигч оролцоно. Улс орон даяар цар тахал их байна.
Дээрээс нь Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн хэдэн өдөр талбайд одон тарааж маш их хүн цуглууллаа. Үүнийгээ болиочээ гэж хэлэхийг хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа 3 хүний нэг нь халдвар авчихлаа. Олон нийтийг цуглуулахаа болих хэрэгтэйг хоёр нэр дэвшигчид уриалж байна” гэлээ. 
 
Г.Саруул

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хүрэлсүх байлгүй яахавдээ Хүүкийг дэмжинээ
2021/06/06 150.129.140.32
Сонгогч
Сонгогч бид сонготоо хийчихсэн дээ мэтгэлцээнийг хараад л болоо У.Хүүк л тодроод байна даа
2021/06/06 64.119.24.114