Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар 9-ний өдөр орон даяар явагдана.
Сонгуулийн өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээрээ амарна.
Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.
- согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
- гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно.