8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ

2021-06-06 12:09:25

Хөвсгөл аймагт коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 3-ны 18.00 цагаас зургадугаар сарын 8-ны  06.00 цаг хүртэл  хязгаарлахаар тус аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргажээ. 

Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, иргэд шинжилгээ өгч нэвтрэх боломжтой байгаа аж. Мөрөн сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн ажиллахаар шийдвэрлэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл