Манай улсын иргэн Ө гэгч ОХУ-д саатуулагдаж байна. Тодруулбал, тэрээр дүүгийнхээ гадаад паспортыг ашиглан удаа дараа хил зөрчиж байсныг ОХУ-ын хилийн албаныхан илрүүлжээ. Ө гэгч нь ОХУ манай улстай харилцан визгүй зорчдог болсноос хойш буюу 2015-2016 оны хооронд дүү Ц-гийнхээ Е серийн гадаад паспортыг ашиглан хойд хөрш рүү 11 гарсан нь шалгалтаар тогтоогджээ.
Дүүгийнхээ паспортоор 11 удаа ОХУ-руу зорчжээ
2016-04-05 08:26:00