8o
Улаанбаатар хот
mobile menu

А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгав

2021-06-08 08:48:50

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дөрвөн үндэслэл зааж А.И.Цэдэнбал Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн байна.

Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment