8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийг коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлье!

2021-06-09 12:50:00

Хүүхдийг коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлье!

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй 3 хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

• Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

• Айл хэсэхгүй байх

• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх

• Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

• Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

• Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх

• Амны хаалт зүүлгэх

• Гарыг сайтар савандаж угаах

• 1-1,5 метрийн зай барих

• Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

• Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх

• Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах

• Сайн унтаж амруулах

- 3-5 насныхан 10-13 цаг

- 6-12 насныхан 9-12 цаг

- 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

• Зөв хооллох

- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

- Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

- Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

- Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах

• Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх

• Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах

• Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх

• Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment