8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт өнөөдөр өглөө 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-06-08 13:27:31

Архангай аймагт өнөөдөр 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, Архангай аймаг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгээс урд зүгт 28 км-т, Ө-48°17’24.0″ У-101°15’36.0″/ зургаадугаар сарын 8-ны өдрийн 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 04:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment