8o
Улаанбаатар хот
mobile menu

Фэйсбүүкээр иргэдийг залилсан хэрэгтнүүдэд 1-8 жилийн хорих ял оноожээ

2021-06-09 14:30:00

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хорих ял оногдуулж, бусад 4 иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Дээрх нэр бүхий иргэд нь бүлэглэн 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээн нийт 84 иргэнээс 66 сая 853 мянга 354 төгрөгийг залилан авчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл