8o
Улаанбаатар хот
mobile menu

Түр хаагдсан зам болон нүхэн гарцууд

2021-06-09 15:56:54

Өчигдөр орсон борооны улмаас Дунд гол, Энхтайваны гүүр орчим үерт автжээ.Үүний улмаас зарим зам болон нүхэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр түр хугацаанд хаасан байна.

Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц,
Нарны замаас урагш төмөр замын дээгүүр  
Махатма Гандигийн гудамж руу холбосон зам,
Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаасан.
Иймд  иргэд, жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

15:20 цагийн байдлаар замууд хаалттай хэвээр байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл