8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг нэмэх асуудлыг судлахыг даалгалаа

2021-06-09 16:12:10

Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсож буй. Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9 хувь, репо санхүүжилттэй зээл 23.6 хувь, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ.

Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл