8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулна

2021-06-09 23:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна. МАН-аас хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийж байна.  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна. Энэ бол асар их хариуцлага. Итгэл найдвар үзүүллээ, ард түмэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал ажиллана. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Хоёр нөхөртөө гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе"  хэмээв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл