8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт дууслаа

2021-06-10 12:00:00

Улсын хэмжээнд /2021/06/09/ нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр   үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  96.1 хувь, төмс 74.9 хувь, хүнсний ногоо 58.9 хувь, малын тэжээл 17.1 хувь, тосны ургамал 82.6 хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан ХААДС-аас хүсэлт гаргасан 638 иргэн,  аж ахуйн нэгжид 12.2 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн  зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөж байна.

Цаг агаарын урьдчилчсан мэдээ

Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment