8o
Улаанбаатар хот
mobile menu

Гаалийнхан авилгалын хэрэгт ар араасаа ачигдаж эхэллээ

2016-04-05 09:31:00

Өнгөрсөн оны 12 дугаар сард АТГ-аас Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан, Замын-Үүд дэх гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат нарыг авлигын хэргээр саатуулж байсан. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байв. Тухайн үедээ С.Насанбат гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхийг ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж мэдүүлж нэлээд шуугиан дэгдээж байсан.

Мөн түүний дараагаар ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтохыг баривчилж, цагдан хорьж байсан. Түүнийг Улаанбаатарын гаалийн газар, Замын-Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагчийг томилохдоо авлига авсан гэж сэжиглэж саатуулж байсан. Тэдний авилга хээл хахуулийн хэрэг өнөөдөр ч тасраагүй үргэлжилж байна. АТГ өнгөрсөн долоо хоногт Замын Үүд дахь Гаалийн газарт тусгай ажиллагаа явуулж бараг бүх ажилтаныг сэжигтэнээр татан шалгаж эхэлсэн байна. Бидэнд олдсон мэдээлэлээр энэ хэсгийн 14 байцаагчийг АТГ саатуулан шалгаж байгаа аж. Тэдний авилгын хэрэг Замын-Үүдийнхнээр дуусахгүй бололтой.

Гааль татварын ерөнхий газрын дарга Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулууныг АТГ-аас гуравдугаар сарын 30-ны өдөр баривчилсан байна. эрбээр бусдаас хээл хахууль авч байгаад баригдсан байна. Тус хэрэгт холбогдуулан гаалийн улсын ахлах байцаагч нараас мэдүүлэг тайлбар авч байгаа аж.  Авилга албан  тушаалын судалгаагаар авилга хамгийн их байдаг газрын нэгээр гаалийн байгууллага эхний хэдэд байнга ордог.

Гаалийн найман байцаагчийг АТГ шалгаж байв

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 12 дугаар сард хуучин Гаалийн ерөнхий газрын ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэднийг  Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч удаатай. Замын-Үүд дэх гаалийн газрын тухайд гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн тухай ч тухайн үеийн ГЕГ-ын дарга О.Ганбат бидэнд мэдээлж байсан юм. Товчхондоо ГЕГ-ын нийт  найман албан тушаалтныг хуулийнхан шалгаж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Юун жараахайдах вэ? Жинхэнэ халуун цэг дээр нь байж авилгал гээч юммыг бодит утгаар нь цэцэглүүлэн хөгжүүлдэг улсууд чинь гаалийнхан шүү дээ. Хахуульд авсан мөнгө төгрөгий нь хурааж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй ш дээ.
2016/04/07 103.17.108.42
зочин
Гаалийнхан жижиг жарайнууд байхаа, төрийн том аварга загаснуудыг оролдооч, олон түмэн үүнийг хүсч харж байна
2016/04/06 103.17.108.42
Татвартай нийлээд замаа алдах юм байна хажуу байгууллагааа бузарлаад л өөрсөдөө авилга аваад л удирдлага нь сайн чиглүүлж заавар зөвөлгөө өгөөд сайн ажиллахад дангаараа л байх хэрэгтэй ш дээ дэндүү улс төржөөд завсраар нь хулгай хийгээд буцаад салаад ажла
2016/04/06 103.17.108.42
иргэн
Шударга байцаагч байж харагдаач,
2016/04/06 103.17.108.42
buzaruud
2016/04/06 103.17.108.42
kenso
Zamiin uuded iim shalgalt zailshgui bolchihson baisan yum aa. Enhbayr t hairan tsagaa zarstuulj baisnaas ene ni deer
2016/04/05 103.17.108.42
Pupo
Tatwaraas zugtaj hun argalj ajliign hiilgedeggui am tashisan ulstain hamt bari.Arai denduu humuus gaalif orson baidag.
2016/04/05 103.17.108.42
иргэн
гаалийнхан монголд хуульгүй юм шиг л байдаг юм. овоо шүү. ер нь авилгад өртөөгүй хүн бараг байхгүй дээ. үүнийг хилээр гардаг хүн бүхэн мэднэ. тэгээд авилга өгч ажлаа бүтээсэн болхоор дуугүй л байдаг юм. сайн шалгавал гаалийнхан дээр дооргүй бүг
2016/04/05 103.17.108.42
Hi
2016/04/05 103.17.108.42
Zochin
Gaaliinhaniig sain shalga denduu davarch bna ATG ta nart ajiliin amjilt husie
2016/04/05 103.17.108.42
turiin huvtsastai shunaliin tulamnuud harin ch tsuuhun hun barisan bna. er emgui hugshin zaluugui mungunii hoinoos nudee uhaj ugnu. uchnuun avilgal ugch orood terniigee nuhuj avah gj zamiinuudruu yvaad ochood avilgal geechiig utgaar ni avch bgaamdaa. Neg
2016/04/05 103.17.108.42
turiin huvtsastai shunaliin tulamnuud harin ch tsuuhun hun barisan bna. er emgui hugshin zaluugui mungunii hoinoos nudee uhaj ugnu. uchnuun avilgal ugch orood terniigee nuhuj avah gj zamiinuudruu yvaad ochood avilgal geechiig utgaar ni avch bgaamdaa. Neg
2016/04/05 103.17.108.42
авилагчидыг цээрлүүл
за яаг таг хуулиа дагвал монголын гаальд хэн ч үлдэхгүй байхоо бүгд ачигдана. бас тэгээд өгөөд байдаг гаруудыг нь хүртэл цуг шоронд хийх хэрэгтэй шдээ
2016/04/05 103.17.108.42
болд
ГААЛЬД БАЙЦААГЧ ҮЛДЭЭНЭ БИЗ ДЭЭ. ГАЙГҮЙ ШУДРАГАДҮЙГЭЭС НЬ.
2016/04/05 103.17.108.42
болд
ГААЛЬД БАЙЦААГЧ ҮЛДЭЭНЭ БИЗ ДЭЭ. ГАЙГҮЙ ШУДРАГАДҮЙГЭЭС НЬ.
2016/04/05 103.17.108.42
shunaliin tulamnuud tseversheesei
2016/04/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment