8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

2021-06-11 10:09:19

2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн, захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.

Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байгаа юм.

2021 онд нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3,650 ор, 11 сургуулийн барилга баригдсанаар 6,400 суудал шинээр нэмэгдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл