8o
Улаанбаатар хот
mobile menu

1.6 сая иргэн бүрэн тундаа хамрагджээ

2021-06-12 11:08:36

Өнөөдрийн  байдлаар манай улсын 1.6 иргэн бүрэн тундаа хамрагджээ. Ингэснээр манай улсын нийт насанд хүрэгчдийн  78 хувь нь бүрэн тунгаа хийлгэж, өөрийгөө халдвараас хамгаалжээ. 18 буюу түүнээс дээш насны нийт 2 сая 67 мянган хүнд вакцин хийнэ.

Насны бүлгээр нь харвал 25-29 насны иргэд дархлаажуулалтад хамгийн бага хамрагджээ. Тэдний 82 хувь нь эхний тундаа, 68 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ. 25-29 насны иргэдийн бага насны хүүхэдтэй, залуу гэр бүлүүд байдаг тул вакцинаа хийлгэснээр хүүхдээ ч халдвараас давхар хамгаална гэдгийг ЭМЯ-наас зөвлөв. Мөн өнөөдрөөс эхлэн арав хоног халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг иргэдэд уриалсан юм. Учир нь нэг өдөрт бүртгэх халдварын тоо буурахгүй, тогтмол өссөөр байна. Сүүлийн 24 цагт 1622 тохиолдол бүртгэсэн юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл