8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван шарын төмөр замын гарамыг өнөөдөр таван удаа хаана

2021-06-14 10:11:23

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment