Өнгөрөгч сарын 31-ний өдөр СХД-ийн цагдаагийн хэлтэст “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт буутай хүн орж ирээд, дээрэмдэхийг завдлаа” гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тус банкинд 170 см орчим өндөртэй, нүүрэндээ хар даавуун баг зүүсэн, үл таних эрэгтэй мөнгө нэхэж зугтаасан байжээ. Энэхүү хэрэг дээр цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдийг саатуулж, одоогоор байцаалтын шатанд явж байгаа аж. Энэ талаар цагдаагийн байгууллага 12.00 мэдээлэл өгөх юм байна.